"Манайх цөөхөн ажилтантай учир одоохондоо хүний нөөцийн менежер хэрэггүй."

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд ийм ойлголт түгээмэл байдаг.Гэвч ажилтны тоо цөөн байх нь хүний нөөцийн ЭРСДЭЛ бага гэсэн үг биш юм.

5–20 ажилтантай жижиг байгууллагын хувьд нэг ажилтан буруу сонгох, ажлаас гарах, эсвэл хөдөлмөрийн харилцааны маргаан гаргахад л бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

ХҮНИЙ НӨӨЦИЙН систем яагаад жижиг бизнест хэрэгтэй вэ?

Хүний нөөц гэдэг нь зөвхөн хүн ажилд авах ажил биш.

Байгууллага өсөх хэрээр удирдлагын өмнө дараах асуудлууд зайлшгүй гарч ирдэг:

  • Байгууллагад тохирох зөв хүнээ хэрхэн олж, сонгох вэ?
  • Ажилтны үүрэг, хариуцлагыг хэрхэн тусгаарлаж тодорхой болгох вэ?
  • Шинэ ажилтныг хэрхэн богино хугацаанд бүтээмжтэй ажиллуулах вэ?
  • Цалин, урамшууллыг ямар зарчмаар тогтоох вэ?
  • Ажилтны ажлын үр дүнг хэрхэн бодитой үнэлэх вэ?
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
  • Ажилтнуудаа байгууллагадаа хэрхэн тогтвортой ажиллуулах вэ?
Basic system
Эдгээр асуудлыг системгүйгээр шийдвэрдэх тусам удирдлагын цаг, цалингийн зардал тасралтгүй нэмэгдэж байдаг.

Заавал бүтэн цагийн Хүний нөөцийн менежер байх шаардлагатай юу?

Заавал биш. Харин Хүний нөөцийн систем хэрэгтэй.

Жижиг байгууллагад бүтэн цагийн Хүний нөөцийн менежер ажиллуулахад зардал өндөр байж болох ч Хүний нөөцийн үндсэн үйл ажиллагааг орхигдуулж болохгүй. Йимд хүний нөөцийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх шийдэл хамгийн оновчтой шийдэл болдог.

Ингэснээр байгууллага бүтэн цагийн Хүний нөөцийн менежер ажиллуулахгүйгээр шаардлагатай Хүний нөөцийн менежментийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд авах боломжтой.

Давуу тал

HRSS-ийн зөвлөмж

Жижиг бизнесийн хувьд "Бидэнд Хүний нөөцийн менежер хэрэгтэй юу?" гэж асуухаас илүү "Манайд ямар Хүний нөөцийн систем дутагдаж байна вэ?" гэдгийг тодорхойлох нь чухал.

Зөв системийг эрт бүрдүүлэх нь байгууллага өсөн тэлэхэд гарах эрсдэл ба зардлыг бууруулах хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм.

HRSS (Human Resource Support Services)

Таны байгууллагын хүний нөөцийн системийг мэргэжлийн түвшинд бүрдүүлж, аутсорсинг болон зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.