Бид байгууллагын бизнесийн зорилго, үйл ажиллагааны онцлогтой уялдсан хүний нөөцийн менежментийн бодлого, тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэхэд мэргэжлийн цогц дэмжлэг үзүүлдэг.

HRSS-ийн багц үйлчилгээ нь хүний нөөцийн өдөр тутмын хэрэгцээг шийдвэрлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн харилцааны нийцэл, ажилтны гүйцэтгэл, хүний нөөцийн тогтвортой байдал, байгууллагын хөгжлийг нэг системд уялдуулахад чиглэнэ.

Багц үйлчилгээний хүрээнд:

  1. Хүний нөөцийн бодлого, журмуудыг шинэчлэн боловсруулах; 
  2. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг боловсруулах; 
  3. Ажилтны сонгон шалгаруулалт болон шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр боловсруулах; 
  4. Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээний тогтолцоог боловсруулах;
  5. Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон цалин урамшууллын журам боловсруулах; 
  6. Сургалт, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах; 
  7. Байгууллагын соёл, Ажилтны сэтгэл ханамж, оролцоог үнэлж, сайжруулах шийдэл боловсруулах;
  8. Хүний нөөцийн менежментийн өнөөгийн түвшинг үнэлж, эрсдэл, сул тал, сайжруулах шаардлагатай чиглэлийг тодорхойлон эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах;