Байгууллагын амжилтыг зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи тодорхойлдоггүй. Түүнийг бий болгож, хөгжүүлж, хэрэгжүүлж байгаа хүмүүс байгууллагын хамгийн чухал нөөцийн нэг байдаг.

Тиймээс хүний нөөцийн менежмент нь зөвхөн ажилтан авах, бүртгэл хөтлөх, тушаал боловсруулах зэрэг захиргааны ажил биш юм. Харин байгууллагын зорилго, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжил, гүйцэтгэл, сэтгэл ханамж болон байгууллагын урт хугацааны өсөлтийг хооронд нь уялдуулах цогц тогтолцоо юм.

☂️ Яагаад “шүхэр” гэж?

Шүхэр борооноос хамгаалдаг шиг сайн Хүний Нөөцийн систем байгууллагыг хүний нөөцтэй холбоотой олон эрсдэлээс хамгаалж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Нэг ажилтан авахад л ажил дуусахгүй. Харин:

🔹 Зөв хүнийг сонгох Тухайн ажлын байр болон байгууллагын хэрэгцээнд тохирох хүнийг сонгон шалгаруулах

🔹 Зөв байрлуулах Ажилтны ур чадвар, туршлагыг зөв албан тушаал, чиг үүрэгтэй уялдуулах

🔹 Хөгжүүлэх Ажилтны мэдлэг, ур чадвар, карьерын хөгжлийг дэмжих

🔹 Гүйцэтгэлийг удирдах Ажилтны зорилго, гүйцэтгэлийг байгууллагын зорилготой уялдуулах

🔹 Урамшуулах Цалин, урамшуулал болон хүлээн зөвшөөрөх тогтолцоог шударга, ойлгомжтой болгох

🔹 Хөдөлмөрийн харилцааг зөв зохицуулах Байгууллага болон ажилтны эрх, үүрэг, харилцааг зөв зохион байгуулах

🔹 Тогтвортой байдлыг бий болгох Ажилтны сэтгэл ханамж, оролцоо, хөгжлийг дэмжиж, байгууллагын тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах

Хүний нөөц бол байгууллагын “хүмүүсийн систем”

Орчин үеийн HR-ийн гол зорилго нь зөвхөн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх бус, хүний нөөцийн үйл ажиллагааг байгууллагын бизнесийн зорилготой уялдуулах явдал юм. Стратегийн хүнтй нөөц нь сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, хөгжил, урамшуулал зэрэг үйл ажиллагааг тус тусад нь бус, нэг систем болгон уялдуулахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл:

Зөв хүн → Зөв байршуулалт → Зөв хөгжил → Зөв гүйцэтгэл → Тогтвортой өсөлт

гэсэн холбоосыг бий болгох нь Хүний нөөцийн чухал үүрэг юм.

💡 Байгууллагынхаа Хүний Нөөцийн системийг нэг алхам урагшлуулъя

Хэрэв танай байгууллагад:

  • Хүний нөөцийн бодлого, журам тодорхой бус
  • Зөв ажилтан сонгоход хүндрэлтэй
  • Ажилтны гүйцэтгэлийг үнэлэх системгүй
  • Цалин, урамшууллын тогтолцоо тодорхой бус
  • Ажилтны хөгжил, сургалтын систем дутмаг
  • HR-ийн баримт бичиг, процесс эмх цэгцгүй

байгаа бол хүний нөөцийг зөвхөн “ажилтан авах” түвшинд бус, байгууллагын нэгдсэн системийн нэг хэсэг болгон харах шаардлагатай.

HRSS нь байгууллагын хүний нөөцийн системийг хөгжүүлэх, сайжруулахад мэргэжлийн зөвлөх болон дэмжих үйлчилгээг хүргэдэг.

☂️ Хүний нөөц бол байгууллагыг хамгаалах шүхэр.

HRSS | Human Resource Support Service