Гол өөрчлөлтүүдээс:
- Анх удаа даатгуулагчид – Тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг 24 сар хөнгөлнө.
- Жижиг бизнес – 5 хүртэл ажилтантай ААН-д шимтгэлийн чөлөөлөлт (36–60 сар)
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд – Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн өөрт таатай нөхцөлтэй аль нэг гэрээгээ сонгон НДШ-т хамруулна. Бусад бүх гэрээнд нь НДШ ногдохгүй (мөн адил ААН-д ногдуулахгүй)Ажил олгогчийн ачаалал буурна – Шимтгэл тооцох дээд хязгаар тогтооно.
- ҮОМШӨ-ний шимтгэл буурна. – 0.3% / 1.2% / 2.2%
- Ажил хийж буй оюутан – НДШ-ээс сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөнө.
- Ахмад настанд – Суурь тэтгэвэр олгох олон давхаргат тогтолцоо.
- Тэтгэврийн тооцоолол – Дараалсан 5 → 10 жил болгон үе шаттай шинэчилнэ.
- Сайн дурын хуримтлал – 1% хуримтлуулбал, улсаас 50% урамшуулал (120 сар хүртэл)
Энэхүү шинэчлэл нь:Тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, Ажил олгогчийг бодитоор дэмжих, Нийгмийн даатгалын тогтолцооны урт хугацааны тогтвортой байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.

