Байгууллагын амжилтыг зөвхөн борлуулалт, ашиг, KPI зэрэг тоон үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Тэдгээр үр дүнг бий болгож байгаа хүмүүсийн орчин, сэтгэл ханамж, итгэлцэл, оролцоо нь байгууллагын тогтвортой амжилтад чухал нөлөөтэй.

🧡 Сайн удирдагч юу хийдэг вэ?

Хэт ачааллыг бууруулдаг

Ажилтныг байнга илүү их ажиллуулах нь өндөр гүйцэтгэлийн баталгаа биш. Ажлын ачааллыг зөв хуваарилж, нөөц боломжид нь нийцүүлэн зорилго тавих нь урт хугацаанд тогтвортой гүйцэтгэлийг бий болгодог.

Шударга, эерэг ажлын орчин бүрдүүлдэг

Ажилтан өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа гаргасан үедээ айх бус суралцах боломжтой орчинд илүү идэвхтэй оролцдог.

Стресс, зөрчлийг эрт шийдвэрлэдэг

Жижиг асуудлыг үл тоомсорлосноор зөрчил томорч, багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Сайн удирдагч асуудлыг цаг тухайд нь анзаарч, шударга байдлаар шийдвэрлэхийг эрмэлздэг.

Итгэлцэл, хамтын ажиллагааг дэмждэг

Бүх шийдвэрийг ганцаараа гаргахын оронд багийнхаа хүмүүсийн санал бодлыг сонсож, хариуцлага хүлээх боломж олгох нь итгэлцлийг бий болгодог.

Хүн төвтэй соёлыг бий болгодог.

Ажилтныг зөвхөн байгууллагын зорилгод хүрэх “нөөц” гэж бус, өөрийн зорилго, хэрэгцээ, хөгжлийн хүсэлтэй хүн гэдгээр нь хардаг байх нь хүн төвтэй байгууллагын соёлын үндэс юм.
☂️ Хамгаалагдсан ажилтан — тогтвортой байгууллага
Ажилтан өөрийгөө сонсдог, шударга ханддаг, хөгжих боломж олгодог байгууллагад ажиллаж байна гэж мэдрэх үед байгууллагынхаа зорилгод илүү идэвхтэй оролцох нөхцөл бүрддэг.
Тиймээс сайн удирдлагын асуулт нь зөвхөн: “Манай ажилтан юу хийж байна вэ?”
биш, харин:
“Манай ажилтан ажлаа сайн хийхэд ямар орчин, дэмжлэг хэрэгтэй вэ?” гэдэг асуулт байх ёстой.

🧡 Хүмүүсээ хамгаалж, хөгжүүлж чаддаг байгууллага өөрийн ирээдүйг хамгаалж байдаг.

HRSS — Танай байгууллагын хүний нөөцийн хэлтэс.