Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай шийдвэр гаргалаа.

Шинэ шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 5,952.3 төгрөг, сард 1,000,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд уг өөрчлөлт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөгдөнө.

Ямар өөрчлөлт орж байна вэ?

Одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг байсан бол шинэчлэгдсэнээр 1,000,000 төгрөг болж, 208,000 төгрөгөөр нэмэгдэж байна.

Энэхүү өөрчлөлт нь зөвхөн ажилтны цалин хөлсөнд бус, байгууллагын хүний нөөцийн бодлого, цалин хөлсний бүтэц, хөдөлмөрийн гэрээ болон төсөв, зардлын төлөвлөлтөд шууд нөлөөлөх ач холбогдолтой.

Ажил олгогчдын анхаарах 6 чухал алхам

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан ажил олгогчид дараах асуудлуудаа урьдчилан хянаж, шаардлагатай өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Үүнд:

  • Цалин хөлсний бүтцээ шинэчлэн тооцох - Үндсэн цалин болон нэмэгдэл, нэмэгдэл хөлсний тооцооллыг шинэчлэх,
  • Хөдөлмөрийн гэрээн дэх цалин хөлстэй холбоотой заалтуудыг хууль ёсны дагуу хянаж өөрчлөх,
  • Дотоод журам болон холбогдох Хүний нөөцийн болон цалин хөлстэй холбоотой баримт бичгүүдийг шинэчлэх,
  • Хүний нөөцийн болон цалингийн зардлын төсөвт өөрчлөлт оруулах
  • Цалин хөлсний шатлал, албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг дахин үнэлэх,
  • 2027 оны хүний Хүний нөөцийн болон НДШ, бусад дагалдах зардлын төсвийг шинэчлэн бэлтгэх ,

Цалингийн доод хэмжээ өсөх нь байгууллагын нийт цалин хөлсний бодлогод давхар нөлөөлөх боломжтой. Тухайлбал, хамгийн бага цалин нэмэгдэхийн хэрээр бусад албан тушаалын цалингийн шатлал, ажилтнуудын хоорондын цалингийн зөрүү, хөдөлмөрийн зардлын нийт төсөвт өөрчлөлт орох шаардлага үүсэж болно.

HRSS-ийн зөвлөмж

2027 оны 1 дүгээр сарын 1-нийг хүлээлгүйгээр одооноос хөдөлмөрийн гэрээ, цалингийн сүлжээ болон ирэх оны төсвийн төлөвлөлтөө хянаж эхлэхийг зөвлөж байна. Хууль тогтоомжийн өөрчлөлтөд байгууллагаа урьдчилан бэлтгэх нь эрсдэлийг бууруулж, ажилтнуудын цалингийн бодлогыг илүү шударга, тогтвортой байлгах үндэс болно..

Хүний нөөцийн тогтолцоог зөв төлөвлөж, хууль тогтоомжийн өөрчлөлтөд байгууллагаа урьдчилан бэлдэх нь ажил олгогчид үүсэх эрсдэлийг бууруулж, ажилтнуудын цалин хөлсний бодлогыг илүү шударга, тогтвортой болгоход чухал ач холбогдолтой.

Танай байгууллагын хүний нөөцийн хэлтэс — HRSS.

Бид хүний нөөцийн бодлого, баримт бичгийн аудит, сонгон шалгаруулалт болон HR менежментийн иж бүрэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, байгууллагын тань тогтвортой өсөлтийг дэмжинэ.